2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ – 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ – 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллагаас  2024 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд 788 нэхэмжлэл гаргаж, нийт 3.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.

Тухайлбал, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 907 сая төгрөг, Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 227 сая төгрөг, Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан 862.9 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 261.1 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, хуулийн этгээдээр  нөхөн төлүүлэхээр болсон бол эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 549 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.