Хэнтий аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар мөрдөгчийн эрх, үүрэг, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхийн ач холбогдол, онцлог, анхаарах асуудал сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд аймгийн цагдаагийн газар, сумдын цагдаагийн хэлтсийн мөрдөгч нар хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба