Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны хагас жилийн байдлаар үйлдэгдсэн Хүний биед халдах зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан, дээрх төрлийн зөрчил хамгийн их үйлдэгдсэн Хан-Уул дүүргийн 3, 4, 11, 15, 18, 20 дугаар хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба