ПРОКУРОР 237 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ПРОКУРОР 237 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 278 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 939 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 2 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 237 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 702 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 12 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 20 иргэнд өгч ажиллажээ.