Багануур дүүргийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Эв-Эе” нэгдсэн аяныг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс зохион байгуулж эхэллээ.
Аяны хүрээнд дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг хийж эхлээд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба