Энэ оны 8 дугаар сард зөрчлийн хэргийн гаралт 3.1 хувиар өсөж, нийт 255.026 зөрчил улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд заасан Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 52.5 хувиар, Хулгайлах зөрчил 19.2 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 5.2 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 3.6 хувиар тус тус өсжээ.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 30.6 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 29.4 хувиар, Танхайрах зөрчил 19 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 32.7 хувиар, жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 12.8 хувиар тус тус буурсан байна.
Дээрх хугацаанд зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба