МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АРГАЧЛАЛ ГАРГАЖ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АРГАЧЛАЛ ГАРГАЖ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Улсын ерөнхий прокурорын газраас мөнгө угаах болон хахууль авах, өгөх гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаанд анхаарах асуудлын талаар  прокурор, мөрдөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

“Мөнгө угаах болон Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлогдсон өндөр эрсдэлтэй суурь гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, хөрөнгө хураах, зэрэгцээ мөрдөн шалгалт явуулах аргачлал”-ын талаар танилцуулсан тус сургалтад  нийт 50 орчим хүн танхимаар болон цахим хэлбэрээр оролцсон байна.

Дээрх аргачлалыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 265 дугаар тогтоолоор баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулж, албан хэрэгцээнд зориулан гарын авлага болгон гаргасан бөгөөд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар прокурор, мөрдөгч нарт тоймлон хүргэснээрээ арга зүйн болоод практикт чухал ач холбогдолтой сургалт боллоо.