Прокурорын байгууллагын нэгж, газруудад нягтлан бодогчийн ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
Нэг:Тавигдах болзол, шаардлага:
Хоёр. Сул орон тоог нөхөхдөө журамд заасан болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон нөөцөд байгаа иргэд хамт өрсөлдөнө. /Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1/
Гурав:Бүрдүүлэх материал
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэлтээр дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
–Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн “хангалтгүй” үнэлгээ аваагүй байх.
Дөрөв. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх, өдөр, цаг, байршил болон бусад мэдээллийг “Prosecutor.mn” сайтаар мэдээлнэ.
Тав. Материал хүлээн авах
АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛА
Байгууллага
Дотоод нэгж
Албан тушаалын нэр
Албан тушаал
Албан тушаалын тодорхойлолтод
заасан тусгай шаардлага
Ангилал
Зэрэглэл
Боловсрол
Мэргэжил
Мэргэшил
Туршлага
Дүүргийн прокурорын газар
Тамгын хэлтэс
Нягтлан бодогч-ахлах мэргэжилтэн
Дэс түшмэл
АА-9
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
-Нягтлан бодогч,
-Эдийн засагч,
Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдсан байх
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба