ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ  БОЛОН  МЮНХЕН ХОТЫН ПРОКУРОРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ  БОЛОН  МЮНХЕН ХОТЫН ПРОКУРОРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн яамны Боловсрол, сургалт, гадаад харилцааны хэлтсийн прокурор Вагнер Таня, Мюнхен хотын Ерөнхий прокурорын газрын Хөрөнгө буцаах хэлтсийн дарга Боймлер-Хөсл Хилдегард нарыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд ХБНГУ-ын Бавари муж улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэргийг нэвтрүүлж буй туршлага, явц, үр дүнгийн талаар онцлон ярилцаж, цаашид энэ чиглэлээр Монгол Улсын прокурорын байгууллагад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаар боллоо.