2024 ОНЫ III УЛИРАЛ - ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 14.3 ХУВИАР ӨСЖЭЭ

A- A A+
2024 ОНЫ III УЛИРАЛ - ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 14.3 ХУВИАР ӨСЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны III улирлын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан 95.993 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн бөгөөд 78.6 хувь нь Нийслэлд, 21.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.5 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.3 хувийг, Тагнуулын байгууллага 0.06 хувийг нь хүлээн авч, шалгасан байна.