Прокурорын байгууллага 2024 оны III улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 262 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 50 хүнд холбогдох 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөнгө угаах гэмт хэргийн 35 хувь нь Авлига, 28 хувь нь Хулгайлах, 10.5 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1.7 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.
Гэмт хэргийн улмаас 325.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 39.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 72.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба