2024 оны III улиралд хүүхдэд хохирол учруулсан 3156 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 18.6 хувиар өссөн байна.
Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,
- Хулгайлах 823,
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 605,
- Хүчиндэх 591,
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 265,
- Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 181,
- Залилах 174,
- Дээрэмдэх 119 гэмт хэрэгт нийт 2057 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.
Үүнээс 60 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 32 хувь нь 8-13, 8 хувь нь 8 хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдүүдийн 1039 нь эрэгтэй, 1018 нь эмэгтэй хүүхэд байна.
Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1281 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 796 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба