Багануур дүүргийн прокурорын газраас сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг олон нийтэд түгээх, сургууль, гэр бүлийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд ерөнхий боловсролын 3 сургуулийн 6 баг өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт “Оюуны эрин” сургуулийн “Эерэг ба Сөрөг” баг, хоёрдугаар байрт “Гүн галуутай” сургуулийн “Ирээдүйн эзэд” баг, гуравдугаар байрт “Оюуны эрин” сургуулийн “Хууль сахиулагчид” баг тус тус шалгарсан байна.
Энэ үеэр прокурорын албаны онцлог, чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Тус тэмцээнийг Багануур дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Эв эе” нөлөөллийн аяны хүрээнд хийсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 орчим сурагч оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба