2024 ОНЫ III УЛИРАЛ- ИРГЭД, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧДООС 17312 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
2024 ОНЫ III УЛИРАЛ- ИРГЭД,  ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧДООС 17312 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17312 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

Үүнээс 82 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 1.7 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.

Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 195, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 103 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.

Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 827 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67 хувь нь хүний нөөц, 1.3 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.