Улсын ерөнхий прокурорын газар, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын алба (OPDAT) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Авлигын гэмт хэрэг ба хөрөнгө хураах ажиллагаа” сэдэвт прокуроруудад зориулсан хөтөлбөр нээлтээ хийж, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэргийн танхимын Мөнгө угаах, хөрөнгө буцаан авах хэлтсийн прокурор, хатагтай Женнифер Уоллис авлига, мөнгө угаах гэмт хэрэг болон хөрөнгө буцаан авах чиглэлээр сургагч багш бэлтгэж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хэрхэн амжилттай явуулах талаар прокуроруудад ментор хийх юм.
Авлига, мөнгө угаах гэмт хэргийг яллах болон хөрөнгө буцаан авах чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтнүүдийг монголын прокуроруудтай холбон, тэдний туршлага мэдлэгээс хуваалцаж, зөвлөгөө авах тус сургалт, хөтөлбөр нь хагас жилийн хугацаанд үргэлжилнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба