“ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ, ХҮНЛЭГ БУС ХАНДАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ХҮНИЙ ЭРХ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ, ХҮНЛЭГ БУС ХАНДАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ХҮНИЙ ЭРХ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар хяналтын харьяа мөрдөх байгууллагын мөрдөгч болон прокуроруудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах болон эрүү шүүлтийн шинжтэй аливаа хууль бус үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт, сургалт зохион байгуулжээ.  

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх сэдвээр прокурор, мөрдөгч нарт мэдээлэл өглөө.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах болон эрүү шүүлтийн шинжтэй аливаа үйлдлийг гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлж хүний эрхийг хамгаалж ажиллах талаар санал солилцлоо.

Уг арга хэмжээнд тус дүүргийн 100 гаруй мөрдөгч, прокурор нар оролцлоо.