ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллага “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд нэгж прокурорын газраас эрүү шүүлт гэж юу болох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, Архангай аймгийн прокурорын газраас Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Эрдэнэбулган сумын 7 багийн нийт 100 гаруй иргэдэд мэдээлэл хүргэжээ. Өдөрлөгийн хүрээнд Архангай аймаг дахь хүний эрхийн референт С.Мөнгөнзаяа “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”, аймгийн прокурорын газраас 2024 онд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгчээ.

Увс аймгийн прокурорын газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар Улаангом сумын төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, өдөрлөгийн үеэр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар орон нутгийн телевиз, сайтад мэдээлэл өгөхөөс гадна  прокурорын хяналтын ажлын тоон үзүүлэлт, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиглэлээр “QR” код бүхий мэдээ, гарын авлага, брошур, видео шторкийг иргэд, олон нийтэд хүргэжээ.