ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу зохион байгуулна.

Нэг: Тавигдах болзол, шаардлага

- Монгол Улсын иргэн байх; 

- Хууль зүйн дээд боловсролтой байх;

- Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй;

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

- Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

- Иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;

- Энэ зард тавигдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр: Бүрдүүлэх материал

- Төрийн албан хаагчийн анкет

- Шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл

- Шалгалтад оролцох иргэний 3 үеийн намтар

- Бакалавр, түүнээс дээш боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн баталгаажуулсан хуулбар / гадаадын их сургууль төгссөн бол баталгаат орчуулга/

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /төрийн албан хаагчид хамаарна/.

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотолсон баримт

- Цээж зураг  3 хувь / хэмжээ 4x6 см /

- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол баталгаажуулсан хуулбар

- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас

- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар  

- Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолтыг /E-mongolia-аас татан авах/

Гурав: Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх, өдөр, цаг, байршил болон бусад мэдээллийг prosecutor.mn сайтаар мэдээлнэ.

Дөрөв: Оролцогчид дээрх материалыг бүрдүүлж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар илгээх, эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын 103 тоот өрөөнд биечлэн хүлээлгэн өгөх боломжтой.

Бүртгэлийн хураамж 35.000 төгрөг

Холбоо барих утас: 88019466, 89990557