“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-Г ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-Г  ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Прокурорын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти Зоне” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг эх сурвалжаас бодитой гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 65 чиг үүргийн 1102 байгууллагын 13.000 орчим эрх бүхий албан тушаалтан дээрх нэгдсэн системд холбогдон ажиллана.