“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

A- A A+
“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Монгол улсад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 65 чиг үүргийн 1102 байгууллагын 13.000 орчим эрх бүхий албан тушаалтнуудыг нэгдсэн системийг хэрхэн ашиглах талаар сургаж, дадлагажуулах зорилгоор сургагч багш нарыг бэлтгэж байна.