ПРОКУРОРУУД “ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
ПРОКУРОРУУД “ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Прокурорын байгууллагын 4 прокурор Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалтад оролцоод ирлээ.

Индонез, Малайз, Филиппин, Зүүн Тимор, Лаос, Тайландын шүүгч, прокурор, мөрдөгч нар сургалтад оролцсон бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийг хэрэгжүүлсэн сайн туршлагыг харилцан судалсан байна.

Мөн байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцжээ.

Тус сургалтыг Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулжээ.