“ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН 3 ДАХЬ УДААГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

A- A A+
“ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖИЛЖ ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН 3 ДАХЬ УДААГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганы нээлттэй хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийн хамт оролцлоо.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжилж харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 3 дугаар илтгэлийг хүргүүлснээс хойш хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэл, бодлого, үйл ажиллагааны талаар тус чуулганд танилцуулж, Хорооны гишүүдийн асуултад хариулан, ээлжит илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн байна.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо манай улсын дүгнэлт, зөвлөмжийг энэ сарын 22-нд нийтэд танилцуулах ажээ.