ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН  ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 315 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьжээ.

Эрүүгийн хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих хуулийн зохицуулалтай бөгөөд тус ялыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорих ялаар солиулсан хүний тоо өмнөх оноос 37.1 хувиар буурчээ.

Тус дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газартай хамтран зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн 86 иргэнд хуульд заасан үүргээ биелүүлээгүй, техникийн, эсхүл биечилсэн хяналтаас зайлсхийсэн, тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, хэвийн ажиллагааг нь сарниулсан зэрэг зөрчил нь ял солих үндэслэл болох талаар тайлбарлаж, тэдгээрийн эрхийн асуудлаар сургалт зохион байгуулан мэдээлэл өгсөн байна.