ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж, шийтгэх ёсгүй” хэмээн заасан байдаг.

Прокурорын байгууллагаас “Эрүү шүүлтээс ангид байх эрх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нэгж прокурорын газрууд эрүү шүүлт гэж юу болох, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 8-наас 20-ны өдрүүдэд хяналтын харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа.  

“Эрүү шүүлтээс ангид байх эрх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Налайх, Багахангай, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Тээврийн прокурорын газар, Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн прокурорын газрууд “Эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төрийн байгууллагын албан хаагчдыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангаж ажиллах талаар санал солилцсон байна.  

Мөн энэ үеэр нийт 2000 орчим иргэнд эрүү шүүлтээс ангид байх эрх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус харьцсан тохиолдолд хаана хандаж, хэрхэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авчээ.