ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаа алба, Тээврийн цагдаагийн албаны болон Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс, Хар тамхитай тэмцэх газар, аймаг, дүүргийн цагдаагийн газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хамтарсан зөвлөгөөнөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, биелэлтийг хангах, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар санал солилцжээ.  

Зөвлөгөөнд прокурор, мөрдөгч зэрэг нийт 980 гаруй алба хаагч танхим болон цахимаар оролцсон байна.