ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран мөрдөгч, прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгуулжээ.  

Сургалтын хүрээнд Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал, хүний эрх ба эрүүгийн процесс ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.

Мөн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хүний эрх ба зөрчлийн процесс ажиллагааны талаар тус дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав. 

Уг арга хэмжээнд Багануур дүүргийн 13 байгууллагын 45 эрх бүхий албан тушаалтан оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах, зөрчигдсэн эрхийг сэргээх, зөрчил шалган шийдвэрлэхэд тулгамдсан асуудлын талаар санал солилцсон байна.