“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2024” СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2024” СУРГАЛТ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр зохион байгуулдаг "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ" сургалт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэг олгох энэхүү сургалт нь 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн сургалтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн судлаач, багш нар сургалт хийлээ.

Тодруулбал, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид”, “Эрүүгийн хариуцлагын тухай ойлголт”, “Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхэд анхаарах асуудал”, “Мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, онцлог”, “Зөрчлийн хууль тогтоомжийн шинэчлэл” гэсэн сэдвүүдээр хичээл зааж, санал солилцсон юм.