СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр хууль сахиулах байгууллагын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг зөв оновчтой зохион байгуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, зөрчлийн тухай хууль тогтоомжид орсон өөрчлөлт, Эрүү шүүлт тулгах, бусад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сургалт хийж, мэдээлэл өгчээ.   

Тус сургалт, хэлэлцүүлэгт аймгийн хууль сахиулах байгууллага болон сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл зэрэг нийт 30 байгууллагын 100 гаруй албан тушаалтан оролцжээ.