Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран “Урам хайрлая” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”, Насан туршийн суралцахуйн төвөөс “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Бэрхшээл ба сэтгэлийн тэнхээ” зэрэг сэдвээр сургалт хийж, мэдээлэл өгчээ.
Тус арга хэмжээний хүрээнд дээрх иргэдийг ажлын байраар хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Өдөрлөгт шүүхээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнссэн, албадлагын арга хэмжээ авагдсан 80 гаруй хүн оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба