“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ-СУРАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ-СУРАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Ховд аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн хөтөч-сурагч” арга хэмжээг зохион байгуулаа.

Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, 7, Цас-Алтай цогцолбор, Прогресс дунд сургуулийн ахлах болон дунд ангийн 21 сурагчийг эрх зүйн хөтөч сурагчаар шалгаруулж, сургалт орсон байна.

Эрх зүйн хөтчөөр бэлтгэгдсэн сурагчидтай нэг жилийн хугацаанд хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулан сурталчлах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, уралдаан тэмцээн, өдөрлөг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн байна.