Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Классик пауэрлифтингийн аварга шалгаруулах 2 дах удаагийн тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Энэ жилийн тэмцээнд Прокурорын байгууллагыг төлөөлөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Цэрэнсодном оролцож, -74 кг-ын жинд Классик пауэрлифтингийн суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд алт, таталтын төрөлд алт, нийлбэр дүнгээр 3 алт, 1 мөнгөн медаль хүртэж тус тэмцээний хошой аварга болсон байна.
Тэмцээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 250 гаруй тамирчид оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба