ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн хийж, хорих ангиас гадуур хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр анхаарах асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Мөн Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнууд хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн чиглэлээр мэдээлэл хийж, санал солилцсон юм.

Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын прокурорууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 441 дүгээр нээлттэй хорих анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Баривчлах төв, Баривчлах байрны удирдлага зэрэг нийт 20 албан хаагчид оролцсон байна.