ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 3 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 3 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд прокурорын газраас тус улсын Сөүл хотноо зохион байгуулсан Олон Улсын прокуроруудын холбооны Ази, Номхон Далайн бүсийн 3 дахь удаагийн сургалтад Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцоод ирлээ.

Сургалтад Хятад, Япон, Индонез, Саудын Араб, Сингапур, Тайланд, Камбож, Вьетнам, Турк, Энэтхэг, Непал, Казахстан, Киргизстан, Хонгконг зэрэг 20 орчим улсын прокурор, мөрдөгч нар оролцож, туршлага судалсан байна.

Тодруулбал, кибер гэмт хэрэг, криптовалют болон зохион байгуулалттай мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалт, прокурорын хяналт, олон улсын хамтын ажиллагаа зэрэг сэдвийн дор оролцогчид илтгэл тавьж, мэдээлэл хуваалцсан үр дүнтэй сургалт болжээ.