ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-нд оролцож, зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудлын хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих зөрчил, Хурдан морины уралдаанд уралдаанч хүүхдэд болон бусад хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйл хэрэглүүлсэн зөрчлийг шалгахад анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалт хийжээ.

Тус арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл, дүүргийн 30 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, санал солилцсон байна.