“ХУУЛЬ БУС СИНТЕТИК ХАР ТАМХИНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

A- A A+
“ХУУЛЬ БУС СИНТЕТИК ХАР ТАМХИНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д зохион байгуулагдсан “Хууль бус синтетик хар тамхины шинэ чиг хандлага” сэдэвт сургалтад Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтад Тайланд, Зүүн Тимор, Лаос, Камбож, Өмнөд Солонгос Улсын нийт 31 төлөөлөгчид оролцсон бөгөөд АНУ-ын шинэ төрлийн синтетик бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх туршлагыг судалсан байна.

Мөн хууль бус синтетик хар тамхийг далд аргаар үйлдвэрлэж буй арга зам, мөрдөн шалгах ажиллагаа, хууль эрх зүйн тогтолцоо ба хариу арга хэмжээ сэдвийн дор оролцогчид практик сургалт хийн, мэдээлэл солилцжээ.