“ХҮҮХЭД ХУУЛЬ-2024” СЭДЭВТ КОНТЕНТ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮҮХЭД ХУУЛЬ-2024” СЭДЭВТ КОНТЕНТ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сурагчдын дунд “Хүүхэд хууль-2024” уралдааныг зохион байгуулжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сурагчдын дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий тус уралдаанд ерөнхий боловсролын болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах ангийн сурагчид идэвхитэй оролцож, бүтээлүүдээ ирүүлсэн байна.

Тус уралдаанд Налайх дүүргийн Политехник коллежийн сурагчид тэргүүн байр, Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн сурагчид дэд байр, Эрдмийн оргил сургуулийн сурагчид гутгаар байранд тус тус шалгарлаа.