Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг Их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутнуудад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хяналтын ажил” сэдэвт сургалт, мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа.
Хууль хэрэглээний практик мэдлэгийг оюутан сурагчдад хүргэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхлыг нь дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой энэ удаагийн сургалтад 170 гаруй оюутан хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба