Баянзүрх дүүргийн прокурорын газраас олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, цахим залилангаас сэргийлэх, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг постер хэлбэрээр бэлтгэн, дүүрэг дэх сургууль, сургууль орчмын бүс, нийтийн тээврийн хэрэгсэл, сүлжээ дэлгүүрүүд болон төрийн байгууллагуудад байршуулан иргэдэд хүргэх арга хэмжээ авчээ.
Энэхүү үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс эергээр хандаж, мэдээллийг байршуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба