ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийг эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын болон 26 сумдын нийт 30 гаруй алба хаагч оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, цаашид анхаарах асуудлаар санал хуваалцжээ.