ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН  ОРОН НУТГИЙН ХЭРЭГЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Прокурорын байгууллагын сургагч багш, “Ай Ти Зон” ХХК-ний программист нарын бүрэлдэхүүнтэй сургалтын баг 2024 оны 12 дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд орон нутгийн систем хэрэглэгч нарт зориулсан 1 дүгээр ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

Нэгдүгээр ээлжийн сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын нийт 1733 эрх бүхий албан тушаалтан хамрагджээ.

Эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар мэдээлэл өгч, практик сургалтыг явуулсан байна.

Хоёрдугаар ээлжийн сургалтыг 2025 оны 01 дүгээр сард Хөвсгөл, Булган, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Ханбогд, Замын-Үүд сумдад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.