ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 441 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН

A- A A+
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 441 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 441 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1151 гомдол, хүсэлтийг хяналаа.

Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2 гомдлыг хүлээн авчээ.

Дээрх хугацаанд прокуророос 245 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 906 гомдол, хүсэлтийг хянаж байна. Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 11 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 30 иргэнд өгч ажиллажээ.