Прокурорын байгууллага 2025 оны 1 дүгээр сарын 06-наас 14-ний өдрүүдэд зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар харьяа хяналтын байгууллагуудад 2 шаардлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 4 мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
-Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хороод болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, ажилтан албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах;
-Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дугаар цэцэрлэгийн удирдлагад хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах, стандартын шаардлага хангасан камер суурилуулах, багш ажилтнуудад хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ авах талаар тус тус мэдэгдэл хүргүүлжээ.
Хуульд заасны дагуу прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэг хүлээдэг болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба