МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнан мужийн Саньяа хотод зохион байгуулагдсан “Дижитал нотлох баримт-Авлига, мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаа” сэдэвт сургалтад оролцлоо.  

Тус сургалтаар авлига, албан албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогын эх үүсвэрийг өөрчилж, бусад улсын нутаг дэвсгэрт байршуулсан хууль бус хөрөнгийг буцаан шилжүүлэхэд анхаарах асуудал болон хил дамнан үйлдэгдэж буй хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны прокурорын байгууллагын төлөөлөл оролцож хил орчмын нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл, түүнд оногдуулж буй ял шийтгэлийн талаар танилцуулсан.  

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Хайнан мужийн Саньяа хотын болон дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа дэвшилтэт техник, технологийг ашиглаж буй байдал, насанд хүрээгүй хүний холбогдсон гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хүүхэд холбогдсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, сайн туршлагатай танилцсан байна.