21 АЙМГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
21 АЙМГИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти Зоне” ХХК-тай хамтран орон нутгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг 21 аймаг, 3 сумдад амжилттай зохион байгууллаа.

Дээрх сургалтаар Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар эрх бүхий албан тушаалтнуудад практик сургалт явуулж, Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.

Дээрх бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрч зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагууд ашиглаж эхэлснээр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг эх сурвалжаас гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах зэрэг ач холбогдолтой юм.

Уг сургалтад орон нутгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 3731 албан тушаалтан хамрагдсанаас  17.6 хувь нь Гааль, 16.5 хувь Татвар, 9.3 хувь Нийгмийн даатгал, 9.0 хувь Хилийн цэрэг, 6.7 хувь Байгаль орчин, аялал жуулчлалын байгууллага, 6.6 хувь нь Мал эмнэлгийн газрын алба хаагчид байна.    

Түүнчлэн аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцжээ.