Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Уулзалт, сургалтын үеэр энэ сарын 13-наас 23-ны өдрүүдэд тус аймагт “Хөв сувд” мөсний баяр, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах гэж буйтай холбогдуулан хууль, хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Хөвсгөл аймагт зонхилон үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийж, тус аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба