ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Г.СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

A- A A+
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Г.СОВДЫН НЭРЭМЖИТ ХУУЛЬ ЗҮЙН СЭДЭВТ ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс нэгдсэн дүнгээр доктор Б.Оюунжаргал, судлаач Б.Баялагмаа нарын “Bitcoin, Botox and Bullion: Protecting Consumers from Deseptive and Illegal Advertising by Social Media influencers” өгүүлэл шилдгээр шалгарч, тэргүүн байр эзэллээ.

Дэд байрт судлаач Ч.Болормаагийн “Critical Minerals: Advancing Mongolia’s Legal Framework to Align with International Legal Developments”, гуравдугаар байрт судлаач Ц.Цэрэнжалбуугийн “Эрх зүйн харилцаанд шаардлагыг харилцан тооцох эрх: ИХШХША дахь тооцох илэрхийлэл ба сөрөг нэхэмжлэл (зохицуулалт ба практик хэрэглээ) өгүүллүүд тус тус шалгарлаа.

Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэ санаа дэвшүүлсэн өгүүллийг урамшуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.