ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөнд оролцож “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах” нь сэдвээр мэдээлэл өглөө.

Төрийн байгууллага төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурорын байгууллагад хүсэлт гаргаж, захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжийг хуулиар зохицуулсан байдаг.

Тус зөвлөгөөний үеэр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй асуудлуудын талаар хэлэлцэж, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс идэвх санаачилга гаргаж ажиллах нь чухал болохыг онцолж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.