Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2024 онд хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр торгох шийтгэл оногдуулсан 66 зөрчил илрүүлжээ.
Улмаар 58 иргэн, 8 аж ахуйн нэгжид оногдуулсан 43 сая төгрөгийн торгох шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн байна.
Прокурорын байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба