“МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО

Өмнөговь аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье” уриа дор практик сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн эрх бүхий 28 байгууллагын 100 гаруй зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

Сургалтад оролцогчид зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлах, дүгнэлт хийх зэргээр хууль эрх зүйн мэдлэгээ сорихоос гадна хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаж, хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарах асуудлаар ярилцаж, хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлжээ.