Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулдаг “Хуульчийн про боно-2025” өдөрлөгт аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын 100 орчим прокурор оролцож иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч ажиллаж байна.
Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй “Хуульчийн про боно” өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Тус өдөрлөг 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба